Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын төсөл, хөрөнгө оруулалт 2014” чуулган болно

Азийн санхүүгийн төв болох Хонконгт “Investment Mongolia” буюу Монголын хөрөнгө оруулалтын олон улсын хэмжээний чуулган 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монгол улсын хувьд дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн томоохон төсөл хөтөлбөрүүд бодитоор хэрэгжихээр бэлтгэгдэж байгаа ч “Оюутолгой” төслийн II үе шат тодорхой шийдэгдээгүй,  ДНБ-ий үзүүлэлт буурч байгаа эгзэгтэй, басхүү онцлог цаг үе юм. Гэсэн ч ардчилсан тогтолцоотой, эрдэс баялгийн арвин нөөцтэй Монгол улсад боломж өндөр бий гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Энэ жилийн чуулган “Монголын төсөл, хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, уул уурхайн салбараас гадна эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбаруудад төвлөрөн чуулах юм. Чуулганд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, АНУ-ын “Firebird Management” сангийн үүсгэн байгуулагч Жеймс Пассин зэрэг улс төр, хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагын төлөөлөл илтгэл тавих ажээ.

Э.Од