Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” 1.6 сая доллар босгоно

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай хэлбэрээр 11.5  сая ширхэг хувьцаа борлуулж,  нэг сая 610 мянган ам.доллар босгохоор төлөвлөжээ. Энэ сарын 31-нд мөнгө босгох ажлыг дуусгахаар тооцож байгаа бөгөөд нэгж хувьцааг 14 центээр үнэлэх юм аж. Уг багцын хувьцаа тус бүрт 0.5 хувьцаанд хөрвөх бичиг /warrant/ дагалдаж буй бөгөөд нэг хөрвөх бичгээр 24 сарын хугацаанд нэгж хувьцааг 21 центээр худалдан авах эрхтэй юм байна.

Уг хөрөнгийг алт-полиметаллын “Алтан нар” төслийн өрөмдлөгийн ажилд зарцуулах аж. Тус компани “Алтан нар” төслөөс гадна зэс, молибденийн “Хөвийн хар”, “Зуун мод” төслийг эзэмшдэг.

“Алтан нар” төслийн хайгуулын ажил амжилттай явагдаж буй учир  “Эрдэнэ Ресурс” -ийн Торонтогийн бирж дээрх хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 90 гаруй хувиар өсөөд байна. Мөн өнгөрсөн 7 хоногт “Алтан нар” төслийн хайгуулын ажлын 3-р улирлын тайлангаа танилцуулаад байгаа юм.

С.Болд