Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

МАН-ыхан уул уурхайн хэлэлцүүлэг зохион байгуулна

Монгол Ардын нам  /МАН/   “Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг  10  дугаар сарын 22-нд Тусгаар тогтнолын ордны Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ.  

МАН-ын дарга М.Энхболд  хэлэлцүүлгийг нээж үг хэлэх бөгөөд  УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчны асуудлууд”, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун ““Эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад уул уурхайн салбар дахь төрийн зохистой оролцоог хангах нь”, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж   “Эрдсийн бүтээгдэхүүний экспорт, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудал” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцогчдын   асуултад хариулах аж.

Уг хэлэлцүүлэгт геологи, уул уурхайн салбарын 300 гаруй бизнес эрхлэгч оролцох юм.

 

Г.Идэр