Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Аспайр, China Railway инженерчлэл, хангамж, угсралтын гэрээг үзэглэлээ

“Аспайр Майнинг”-ийн төмөр замын бүтээн байгуулалт хариуцсан салбар компани “Northern Railways China Railway 20 Bureau Group(CR20G) компанитай инженерчлэл, нийлүүлэлт, угсралтын гэрээнд гарын үсэг зурснаа мэдээллээ.

Энэхүү гэрээ нь Овоотын нүүрсний уурхайг Эрдэнэт хоттой холбох төмөр замын бүтээн байгуулалтад чухал алхам болсныг компанийн зүгээс онцолж байна. Энэ тухай “Аспайр”-ын Гүйцэтгэх захирал Дэвид Паул “Төмөр замын энэ чухал төслийг барьж байгуулахад “Northern Railways компани CR20G-тэй стратегийн түншлэл байгуулсан явдалд бид их баяртай байна” гэжээ.

“Аспайр”-ын хувьд энэхүү 547 км төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай 1.3 тэрбум доллар босгох шаардлагатай байгаа юм. Хятадын талаас болон бусад байгууллагаас санхүүжилт авахад CR20G дэмжлэг үзүүлэх талд ч мөн хамтарч ажиллах юм.

CR20G компани нь “China Railways Construction корпорацийн нэг бүрэлдэхүүн байгууллага юм байна. Харин CR20G-ийн хувьд 20 мянган гаруй ажилтантай бөгөөд Ангола, Монгол, Мозамбик зэрэг улс оронд төмөр замын төсөл хэрэгжүүлж ирсэн туршлагатай ажээ.

УИХ-ын баталсан Эрдэнэт-Арц суурь чиглэлийн төмөр зам тус компанийн байгуулахаар төлөвлөж буй төмөр замтай давхцаж байгаа юм. Засгийн газар тус компанийн төмөр замын концессийн төслийг батлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Төгс