Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Туркойз Хилл”-ын удирдлагууд солигдов

“Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагууд солигдсон талаар өчигдөр орой тус компаниас мэдээлжээ. “Туркойз Хилл Ресурс”-ын ТУЗ-ийн дарга, доктор David Klingner, Гүйцэтгэх захирал Kay Priestly нар ажлаа хүлээлгэн өгч байгаа бөгөөд тэдний оронд ТУЗ-ийн даргаар Jill Gardiner, Гүйцэтгэх захирлаар Jeff Tygesen нар томилогдож байгаа аж. Шинэ ТУЗ-ийн дарга ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд ажилдаа орох бол Гүйцэтгэх захирал нь энэ оны 12 дугаар сарын 1-нд ажлаа хүлээн авах юм байна.

J.Tygesen нь 2012 оны 8 дугаар сараас “Туркойз Хилл Ресурс” компанид ажиллаж эхэлсэн бөгөөд урьд нь “Рио Тинто” гурппын зэсийн группт Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Стратеги төлөвлөлт, инноваци, технологийн чиглэлээр 30 жил ажилласан туршлагатай нэгэн хэмээн “Туркойз Хилл” компани мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад “Туркойз Хилл Ресурс” компани 3 дугаар улирлын санхүүгийн тайландаа ирэх даваа гаригт олон нийтэд мэдээлэх юм байна.

С.Болд