Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Зэт Эм Инженеринг ХХК Шведийн “HardoxWearparts” албан ёсны төв боллоо

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл зураг дизайн, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Зэт Эм И ХХК (Монгол улс)нь тусгай зориулалтын ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SSAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаний HardoxWearparts албан ёсны төв боллоо.


Дэлхийн 40 оронд SSAB компаний 140 гаруй Hardox Wearparts төв ажилладгаас Зэт Эм И ХХК-нь Азидаа 5 дахь төв нь болж байна.

SSAB компани нь бүтээгдэхүүн (ган бэлдэц, төмөр хийц эд анги)дээр нэмэх нь цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхийн гол тоглогчдын нэг юм. Бүтээгдэхүүн дээр нэмэх нь цогц үйлчилгээ гэдэг нь элэгдлийн оновчтой шийдэл, бүтээгдэхүүний хүргэлт, суурилуулалт, залгалт, ашиглалт зэрэг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн онцгой туршлагыг санал болгохыг хэлнэ. Монгол дахь Hardox Wearparts” төв нь уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй түншүүд болон захиалагчдад сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий өндөр чанартай элэгдэлд тэсвэртэй ган материал болон үйлчилгээг илүү ойроос хүргэх гэж байна.

Зэт Эм Инженеринг ХХК нь 2006 онд байгуулагдаж инженеринг, менежмент, зураг төсөл,барилга угсралт,уул уурхайн металл хийцийн үйлдвэрлэл, чанарын хяналтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж монгол улсын уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Тус компаний дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтнуудын баг үйлчлүүлэгчиддээ зураг дизайн, инженерийн оновчтой цогц шийдэл, чанартай үйлчилгээ,  орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг санал болгоно.

Энэхүү хамтын ажиллагааны дараагийн алхам нь Монгол улсын аж үйлдвэрийн бүх салбарт элэгдэлд тэсвэртэй эд анги материалын бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдлийг зах зээлд нэвтрүүлэх зорилт тавьж байна.

Холбоо барих утас: 70161012, 99087215

И-мэйл: ulaanbaatar@hardoxwearparts.com