Компанийн мэдээлэл
Уул уурхайн сайд “MNO” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
2015-01-19
У
ул уурхайн сайд Р.Жигжид болон Төрийн
захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй,
Ашигт малтмалын газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн
Заамар суманд ажиллалаа. Тэд алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж
ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хоёр дахь өдрөө Уул уурхайн
үндэсний олборлогч ХХК /MNO/-ийн Баянгол төслийн ил
уурхай, кэмп, нөхөн сэргээлтийн талбайгаар зочилсон юм.Уул уурхайн сайдыг Салтгарын аман
дахь нөхөн сэргээлтийн талбайтай танилцах үеэр “MNO” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ш.Лхамсүрэн нөхөн
сэргээлтийг стандартын дагуу хийж, тухайн газрыг унаган төрхөнд нь ойртуулж,
орон нутагт хүлээлгэж өгдөг тухайгаа ярилаа.Тэрээр мөн Баянгол төслийн ил уурхайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд
сахиж, уурхайн ажилчдад хандсан олон
шинэлэг ажил өрнүүлж буйгаа дуулгасан юм. Түүний нэг нь “Бид хамтдаа бүтээсэн”
хэмээх уурхайтай танилцах гэр бүлийн аялал аж.Ажилчдын гэр бүлийнхэн уурхай дээр очиж, тэдний ажлын байртай
танилцсанаар ажилчид уурхайн ажилчид өөрсдөөрөө бахархах, хийж бүтээснээ гэр
бүлийнхэндээ харуулах боломжийг олгосноороо шинэлэг алхам болжээ. “MNO” компани нь өдгөө 430 гаруй
ажилтантай бөгөөд үүний 37% нь орон нутгаас бүрджээ. Цаашид уурхайн ажилтнуудын хүний нөөцийн 50%-иас дээш хувийг орон нутгийн иргэдээс
бүрдүүлэхээр зорьж буйг тус компанийн
ажилтнууд онцолж байв.Уул уурхайн сайд Р.Жигжид Баянгол төслийн үйл ажиллагаатай танилцаад
“Үндэсний компаниуд сайн ажилладаг юм байна. Ялангуяа олборлолт, нөхөн сэргээлтээ
сайхан хийдэг болж. Байгаль орчны нөхөн сэргээлтийг сайн хийснээр уул уурхайн салбар олон нийтээс илүү дэмжлэг авна. Энэ бол уул
уурхайг хөгжүүлэх нэг гарц юм. Урт нэртэй хуулиас шалтгаалаад олборлох нөөцтэй
хэрнээ түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа компаниуд байна. Үүнийг хуулийн
хүрээнд зөв зүйтэй шийдэх хэрэгтэй.Бид энэ удаад баялаг бүтээгчдийнхээ санал бодлыг сонсож, үйл ажиллагаатай
нь танилцах зорилго тавилаа. “MNO” компанийн хувьд эх орондоо
боловсрол эзэмшсэн залуус хүчээ нэгтгээд ийм сайн ажиллаж байгааг хараад
бахархаж байна” хэмээн ярилаа. Түүнчлэн Уул уурхайн сайдыг Баянгол төслийн үйл ажиллагаатай танилцсан
явдалд Ш.Лхамсүрэн захирал сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж “Засгийн газрын
бодлого, үйл ажиллагааны чиглэлд үндэсний компани ямар дэмжлэг үзүүлж байгаагаа
газар дээр нь танилцуулсандаа баяртай байгаа.Манай компанийн үндсэн бодлого хүндээ чиглэдэг. Ажилчдын ажиллаж, амьдрах
орчин эрүүл, аюулгүй, тогтвортой байх нь юу юунаас чухал. Энэ тал дээр салбарын
яам хэрхэн дэмжиж ажиллах талаар өөрийн бодол саналаа илэрхийллээ” гэсэн юм.Г.Идэрхангай