Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Нүүрст ордыг 8 сая доллараар зарна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж. Гэрээний дагуу нэг сая долларыг бэлнээр төлөх бол үлдсэн 7 сая долларыг нүүрсний борлуулалтаас роялти байдлаар авах юм байна. Нүүрст ордоос борлуулах эхний 14 сая тонн нүүрсний тонн тутмаас 0.5 ам.долларын роялтийг “Модун Ресурс” компаниас авахаар тохиролцжээ. Харин ямар компани авч байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Нүүрст орд нь Улаанбаатараас 120 км зайтай 2497 га талбайг хамарсан MV-017349 тоот лицензтэй талбайд байрладаг. 417 сая тонн батлагдсан, 72 сая нь боломжит нөөцтэй эрчим хүчний нүүрсний томоохон ордын нэг юм.

С.Болд