Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”МАК Энержи” ХХК цахилгаан станц байгуулна

“МАК Энержи” ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани”  2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаа болжээ.

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Хүрэнбаатар “Монголын Алт” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын инженеринг компани”-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч Гуо Уи нар оролцлоо.

Өмнөговь аймгийн  Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор  орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өртөг бууруулах, нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэр болно гэж үзэж байна.  

Энэхүү төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2014 оны 8 дугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан бол аж ахуйн нэгжүүд төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

  • Зочин (150.129.141.23)
    амжилт хүсьеэ
    2015 оны 02 сарын 06 | Хариулах