Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов

Монголын нүүрсний томоохон олборлогч компаниудын нэг “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Тус уурхай 1978 онд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 37 жилийн ойн босгон дээр 100 сая дахь тонн нүүрсээ олборлож байгаа нь энэ юм. Энэхүү амжилт нь Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний олборлогч компаниудын хувьд түүхэн амжилт болж байна.

“Багануур” хувьцаат компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд 75%-ийг “Эрдэнэс Монгол” компани, 25%-ийг иргэд эзэмшиж байна. Багануурын нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 130 км зайтай, нийт нөөц нь 708.2 сая тонн юм. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая тонн бөгөөд 3-3.2 сая тонн  нүүрсийг олборлож, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улсын стратегийн орд юм.

1978 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Бага гүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж байсан бол мөн оны гуравдугаар сарын 1-нд анхны тэсэлгээ хийж байжээ.


С.Болд