Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо


“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд нэгэн чухал үйл явдал тохиож байна. Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюу толгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Улиран одож буй жилийнхээ алдаа оноог цэгнэж, айлчлан ирж буй оныхоо чиг мөрийг тодорхойлдог уламжлалтай Цагаан сарын битүүний өдөр энэхүү амжилтад хүрсэнд миний бие ихэд бэлгэшээж байна” хэмээн онцолжээ.

Өнгөрсөн онд “Оюу толгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийсэн байна.

С.Болд