Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын геологи-хайгуул-2015” чуулган болно

“Монголын геологи-хайгуул-2015”  /Roundup-2015/ чуулга уулзалтыг гуравдугаар сарын 19-21-нд PЦНК-д зохион байгуулахаар болжээ.

Энэ жилийн чуулга уулзалтыг Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар  Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль,  Газрын тосны газар  ажиллаж буй аж.

Чуулга уулзалтын үеэр  салбарын мэргэжилтнүүд геологи, эрдэс баялгийн  салбарт тулгамдаж байгаа асуудал, шинжлэх ухааны онол-практик болон судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны ажлын талаар  харилцан  мэдээлэл солилцох юм. 

Энэ жилийн хувьд  хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэн,  Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулж   салбарын хууль эрх зүйн шинэчлэлүүдийн талаар хөндөж ярилцах зүйл их бий хэмээн “Roundup-2015” чуулга уулзалтыг  зохион байгуулагчид онцолсон юм.   

Уламжлал ёсоор   “Алдарт геологич”,  “Монгол улсын геологийн зураглалын шилдэг баг”, “Монгол улсын шилдэг хайгуулын баг”-ыг чуулганы үеэр тодруулж,  шагнал гардуулах  аж.

Г.Идэр