Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Англо Американы нийгэм, эдийн засгийн үнэлгээний аргачлалыг танилцууллаа

Дэлхийн уул уурхайн компаниуд дундаа томоохонд тооцогддог Английн Лондонд төвтэй Англо Американ компанийн уул уурхайг тойрсон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэдэг “Нийгэм, эдийн засгийн үнэлгээний аргачлал”-ын талаар танилцуулсан семинар өчигдөр боллоо. Тус компани нь уурхайн нийгэм, эдийн засгийн үнэлгээг (SEAT буюу НЭЗҮ) анх 2003 онд боловсруулан өөрийн уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах болжээ. Түүнээс хойш гурван удаа шинэчлэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн хувилбарыг Монгол эх хэл дээр орчуулан гаргасныг ийнхүү уул уурхай, байгаль орчин, нийгмийн асуудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөлд танилцууллаа. Уг семинарт 30 орчим байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

НЭЗҮ-ний аргачлалыг эх хэл дээр гаргаж танилцуулснаар уул уурхайг тойрсон нийгмийн асуудлуудыг хэрхэн нээлттэй, хариуцлагатай хэлэлцэж, дүгнэж, шийддэг талаарх бодитой, үр дүнтэй аргачлалууд болон тодорхой жишээнүүдийг Монголын нийт иргэд, оролцогч талуудад хүртээмжтэй, нээлттэй болгож буйгаараа ач холбогдолтой болохыг компанийн зүгээс тайлбарласан юм.

Тус компанийн энэхүү үнэлгээний аргачлалыг олон улсын байгууллагууд онцлон сайшаадаг бөгөөд 2012 онд Олон улсын нөлөөллийн холбооноос “Corporate Award шагналыг Англо Американ-д олгосон байна.

НЭЗҮ-ний хүрээнд тодорхой аргачлалуудаас бүрдсэн долоон алхам хэрэгжүүлдэг бөгөөд нийгэм, эдийн засгийн суурь байдлыг судлан уурхайн төслийг хэрэгжүүлдэг.

Өчигдрийн семинарт уг үнэлгээний аргачлалын эхний гурван алхам болох Уурхайн үйл ажиллагааны талаар тодорхойлох; Орон нутгийн мэдээлэл, талуудын зураглал, шинжилгээ; Гол асуудлууд, тэдгээрийн нөлөөллийг шинжлэх гэсэн алхмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Удаах дөрвөн алхамд Нийгмийн гүйцэтгэлийн менежментийг сайжруулах; Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг түгээх; Нийгмийн менежментийн төлөвлөгөө гаргах; НЭЗҮ-ний тайлан гаргаж, талуудад хүргэх зэрэг багтаж байна.

Энэхүү үнэлгээний аргачлалыг эх хэл дээр орчуулж буулган нийтэд танилцуулснаар Монгол улсад уул уурхайн хариуцлагатай үйлдвэрлэл хөгжүүлэхэд жишиг стандарт болохыг семинарт оролцогчид илэрхийллээ. Хэдийгээр уг стандарт нь Англо Американ компанийнх боловч Монголын холбогдох ТББ-ууд болон иргэд маань уул уурхайн компаниудын үйл ажиллагааны чанарыг зөв үнэлж, дүгнэх, харьцуулах, холбогдох шаардлагаа тавихад энэхүү материал нь бодит гарын авлага болох боломжтой.

 

Б.Төгс