“Саусгоби ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгааг өнгөрсөн баасан гаригт мэдэгдлээ. Түүний оронд Тед Чан Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Novel Sunrise Investments Limited нь “Саусгоби Ресурс” компанийн 22%-ийг “Туркойз Хилл Ресурс” компаниас худалдаж авсан бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн удирдлагыг сольж байгаа аж. Тед Чан нь Novel Sunrise Ivestments Limited компани, түүний Хятад дахь салбаруудын менежментийн гол хүмүүсийн нэг юм. Хятадын Харилцаа холбооны их сургуулийг төгссөн, Novel Sunrise компанид 20 жил ажиллаж байгаа ажээ.
“Саусгоби ресурс” компанийн ТУЗ-ийн
даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Lancaster
“Би С.Энх-Амгаланд компанид оруулсан хувь нэмрийнх нь төлөө талархлаа
илэрхийлэхийг хүсч байна. Тэр компанийн үйл ажиллагааны зардлыг оновчтой
болгох, үр ашгийг дээшлүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан” хэмээн
онцолжээ.
С.Энх-Амгалан нь 2013 оны долдугаар
сард “Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар, 2014 онд “Саусгоби ресурс”
компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.
С.Болд