Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” ХХК шинэчилсэн ТЭЗҮ-ээ хүлээлгэж өгнө

“Оюутолгой” компани шинэчилсэн ТЭЗҮ-ээ энэ 7 хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхөөр болжээ. Өнгөрсөн 7 хоногт тус компанийн ТУЗ хуралдаж, уг шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлээр уг ТЭЗҮ-ийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д анх танилцуулж байсан. Үүнээс хойш хагас жил орчим болж байгаа бөгөөд ТУЗ-ийн Монголын талын гишүүд ТЭЗҮ-ийг зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж байсан юм. Учир нь далд уурхайн санхүүжилтын асуудал, анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн зэргээр Монголын талын гишүүд хөрөнгө оруулагчдыг Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.

Ямар ч байсан “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн түвшинд шинэчилсэн ТЭЗҮ-ээ хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Ингэснээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ-ийг бүртгэж авах бөгөөд тус зөвлөлөөс шинжээчдийн багийг өнгөрсөн онд томилсон байна.


С.Болд-Эрдэнэ