Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Mine Tech” үзэсгэлэн эхэллээ

Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас жил бүр зохион байгуулдаг уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо”-д эхэллээ. Гурван  өдөр  үргэлжлэх уг арга хэмжээ  энэ жил 8 дахь жилдээ болж байгаа бөгөөд 10 гаруй улсын 30 гаруй компани, уул уурхайн мэргэжлийн байгууллагууд оролцож, өөрсдийн техник тоног төхөөрөмжүүдээ танилцуулж байна.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэнг бодвол энэ жилийнх оролцогч нэлээд багатай болжээ. Өмнөх онуудад 70-100 гаруй компани оролцдог байсан бол энэ удаад 34 компани л бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм. Мэдээж үүнд  уул уурхайн салбарын уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаа ч  дараагийн жилүүдэд илүү шинэлэг арга барил, менежмэнтээр ажиллах цаг болжээ гэдгийг МУУҮА-ийн удирдлагууд  онцоллоо.

Компаниуд үзэсгэлэнгийн үеэр бизнес уулзалтууд зохион байгуулж,  шууд худалдан авалт хийх тохиолдол цөөнгүй. 2014 онд гэхэд хоёр компани  4,5 сая ам.долларын гэрээ хийж  байв. “Mine Tech-2015”-ийн  үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр БНСУ-ын “Doosan” компани ажиллаж байгаа аж. Тус компани  өмнөх жилийн  арга хэмжээг ч мөн ивээн тэтгэж байсан юм.

Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ-ын Новосибирск, Челябинск мужаас уул уурхайн салбарын   томоохон бүрэлдэхүүн анх удаа ирж оролцож буйгаараа онцлог болжээ.

Г.Идэр