Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Олон улсын уул уурхайн “Mongolia Mining 2015” үзэсгэлэн нээгдлээ

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай Mongolia Mining 2015” олон улсын хэмжээний үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолбор төвд нээгдлээ. Үзэсгэлэнгийн 5 дахь жилийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Беларус, Франц, Турк, Их Британи болон Умард Ирланд, АНУ-ын Элчин сайд болон Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.  


Үзэсгэлэнг нээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг үг хэлсэн юм. Мөн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч ММК компанийн Ерөнхий захирал н.Гаваа, үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т. Баттулга нар үг хэлж арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсэв. 


Уул уурхайн дэвшилтэт техник технологийг Монголын зах зээлд орж ирэхэд “гүүр” болох зорилготой тус үзэсгэлэн нь энэ жил газрын тосны салбарыг онцолж буй. Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, цаашлаад манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийг танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийн үзүүлэн тоглолтуудын арга хэмжээг зохион байгуулах аж. 

 

Э.Од