Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл хэлэлцээр амжилттай болсон бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар, хөрөнгө оруулагч консорциум албан ёсоор хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Засгийн газар болон консорциумын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Концессын гэрээ гэсэн 3 том гэрээ байгуулагдана хэмээн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар мэдээлж байсан юм.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
С.Болд