Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Петро Матад” Английн BG групптэй хамтарна

Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн газрын тосны хайгуулын IV, V блок талбайн 78%-ийг Английн BG Group-т шилжүүлэх Farm Out гэрээ байгуулснаа өчигдөр зарлалаа. Энэхүү хоёр талбайг “Петро Матад”-ын охин компани “Капкорп” эзэмшдэг юм. Уг гэрээний дагуу дээрх хоёр талбайд 28 сая ам.долларын санхүүжилт бүхий ажлыг гүйцэтгэх юм байна. Гэрээний дагуу эхний ээлжинд 4.55 сая ам.долларыг “Петро Матад” компани бэлнээр хүлээн авч, үйл ажиллагаа, өр төлбөрөө барагдуулахад зарцуулах юм байна. “Петро Матад”-ын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “Петро Матад IV, V талбайнуудыг дараагийн түвшинд хүргэх боломжийг олгож буй энэхүү гэрээний талаар мэдэгдэхдээ баяртай байна. Би Жи Групп”-ын Монгол улсад үйл ажиллагаа явуулах болсон тухай шийдвэр нь тухайн талбай дээр өнөөг хүртэл Петро Матадын хийсэн ажлын үр дүнгийн ирээдүйг хэрхэн үнэлж буйг харуулж байна. Энэхүү гэрээний үр дүнд Петро Матаднь IV ба V талбайтай холбоотой, лицензийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн санхүүжилт олж авах юм. Бид Би Жи Групп”-тэй урт хугацааны бат харилцаа  тогтооно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцолжээ.

BG Group нь 2014 онд 20 тэрбум долларын орлоготой ажилласан, 30.6 тэрбум фунт стерлингийн зах зээлийн үнэлгээтэй, Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE 100 листэд бүртгэлтэй томоохон компани юм байна.

Уг гэрээг байгуулсан талаарх мэдээлэл гарсны дараа Лондонгийн хөрөнгийн бирж дээр “Петро Матад” компанийн хувьцааны үнэ 60% өсч, 8.62 пенс болжээ. Энэ нь сүүлийн жил гаруйн хамгийн өндөр үнэ юм.

С.Болд-Эрдэнэ