Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Ч.Сайнбилэг томилогдлоо

Өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, Гүйцэтгэх захирал Я.Батсуурийг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ. Я.Батсуурь 2012 оны 10 дугаар сард Б.Энэбишийн оронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан билээ. АТГ-аас түүнийг сар гаруйн өмнө баривчилж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан. Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гэрээ байгуулах гэж буй энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлыг шинээр томилж байгаа аж.

 Ч.Сайнбилэг нь ЗГХЭГ-ын Дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд мягмар гаригт үүрэгт ажлаа Г.Ганболдод хүлээлгэн өгсөн байна. 2013 оны 6 дугаар сард Ч.Сайнбилэг ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдсоныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдож байсан юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Энхбат үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Түүний оронд ямар хүн ирэх нь тодорхойгүй байна. Тэрбээр Я.Батсуурийг саатуулагдсанаас хойш Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Ч.Сайнбилэг нь МУИС-ийг физикч, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн нэгэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд даргаар ажиллаж байгаад ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдож байжээ.

С.Болд

  • Амжилт (103.26.193.231)
    Ёстой мундаг хүн лчиж байгаам байна Таньд амжилт хүсье
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.179.20.70)
    энэ хөгийн хөгшин яаж тэр байгууллагыг авч явах вэ дээ бөөн шунал
    2015 оны 04 сарын 09 | Хариулах