Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“HARDOX”-ийн бүтээгдэхүүн тусгай чанарын ган төмрөөр хийгддэг

“ZM Engineering” компанийн менежер Т.Энхтогтох  Шведийн “Hardox” брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

“ZM Engineering” компанийн үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?
Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдсан. Барилга, эрчим хүч, уул уурхайн салбарт инженеринг, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Энэ чиглэлдээ техникийн шийдэл, ажлын менежмент, чанарын хяналт, гагнуур, даралтат эд ангийн үйлдвэрлэл, угсралт, тохиргоо, автоматжуулалт зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Монголд томоохон ямар төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай вэ?
Томоохон төслүүд гэвэл Ухаахудаг, Оюутолгойн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна.  “Оюутолгой” төсөл дээр 2007 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд халаалтын зуух, дизель генераторын ашиглалт, засвар үйлчилгээ, гадна болон дотор шугам хоолой, ажилчдын хотхоны инженерийн шугам сүлжээний угсралт, I, II амны нэвтрэлтийн тавцан, агааржуулалт, салхивч зэрэг угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2009 онд Ухаахудаг төслийн хүрээнд 18 мВт Цахилгаан станц, 35/10 кв-ийн Төв, дэд станцын хаалттай хуваарилах байгууламж, хими ус цэвэршүүлэх, засварын газар, Нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс өтгөрүүлэх зэрэг байгууламжуудын барилгын угсралтын ажлыг хийсэн. Одоо Ухаахудагт “Хаягдлыг усгүйжүүлэх” барилгын төслийн ажлыг хийж байна.    

Танай компани Шведийн “Hardox” бүтээгдэхүүнийг албан ёсоор Монголын зах зээлд нийлүүлээд удаж байна уу?
Аливаа улсад Шведийн “Hardox Wearparts” төвийг албан ёсоор ажиллуулах эрхийг зөвхөн тухайн улсын дотоодын хөрөнгө оруулалттай компанид олгодог. Манай компани 2014 оноос “Hardox Wearparts” бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны төв болон ажиллаж байна. Тус төвөөр дамжуулан Монголын хэрэглэгчдэд “Hardox” үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна бүх л үйлчилгээг цаг алдалгүй хэрэглэгчдэдээ шууд хүргэж үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн үйлдвэрээ түшиглэн хэрэглэгч, захиалагчийн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнийг дурын хэлбэр, дүрстэй зорох, гагнах, угсрах боломжтой. Мөн тухайн газар дээр нь очиж ашиглаж байгаа бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, дүрслэлийг 3D хэмжээс бүхий лазераар авч шинээр үйлдвэрлэх юм. “Hardox Wearparts” нь үйлдвэрээс гарч буй бүх бүтээгдэхүүнийг танилцуулах, сонголт хийхэд зөвлөгөө өгөх, худалдсан бүтээгдэхүүнээ суурилуулах болоод угсрах үйлчилгээг үзүүлэх, худалдсан тухайн бүтээгдэхүүний элэгдлийг тооцож баталгаа өгөх зэрэг худалдааны үндсэн зарчимтай ажилладаг.  

“Hardox” үйлдвэрийн бүтээгдэхүүний онцлог, давуу тал нь юу вэ?
Уул уурхай, барилгын салбарт ашиглагддаг ачиж, буулгах болон газар шороотой харьцаж байгаа бүхий л эд ангийг үйлдвэрлэдгээрээ дэлхийд танигдсан бүтээгдэхүүн юм. Хэрэглээний улмаас байнга элэгддэг учир “Hardox”-ийн бүтээгдэхүүн нь тусгай чанарын ган төмрөөр хийгддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бүтээгдэхүүний материалтай харьцуулахад 5-6 дахин илүү эдэлгээтэй гэсэн үг. “Hardox”-ийн аливаа бүтээгдэхүүн нь өөр дээрээ элэгдлийг тооцох мэдрэгчтэй. Чанарын хувьд илүү эдэлгээтэй учир тус бүтээгдэхүүнийг алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс зэрэг уулын чулуу ихтэй хүнд уурхайнуудад илүүтэй ашигладаг. Одоогийн байдлаар манай компани Оюутолгойн уурхайд “Hardox”-ийн бутлуур, тоноглол, хавтан зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлээд буй. Мөн “Баян-Айраг” төсөлд бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж эхлээд байна.