Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” 1.5 сая доллар босгов

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай байдлаар 1.5 сая ам.доллар босгосноо баасан гаригт мэдэгджээ. Энэ сарын 4-нд тус компани эхний ээлжинд 1.15 сая ам.доллар босгосноо мэдэгдсэн бол хоёр дахь ээлжинд ойролцоогоор 350 мянган ам.доллар босгож чадсан байна.

Тус компани нийт 10,714,286 ширхэг хувьцааг 0.14 ам.доллараар хөрөнгө оруулагчдад хаалттай байдлаар зарж, 1.5 сая ам.доллар босгожээ. Мөн хоёр хувьцаанд 0.16 доллараар нэг хувьцаа худалдан авах эрх олгогдож байгаа бөгөөд хэлцэл хаагдсанаас хойш 6 сарын дотор хүчинтэй аж. “Эрдэнэ Ресурс” компани босгосон мөнгөө компанийн 100%-ийн эзэмшлийн алт-полиметалын “Алтан нар” төсөлд зарцуулах юм байна.

С.Болд-Эрдэнэ