Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Терра Энержи”-ийн захирал компанийнхаа 2 сая хувьцааг худалдаж авав

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal Limited компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Julien Lawrence сүүлийн 2 долоо хоногийн турш хөрөнгийн бирж дээрээс компанийнхаа 2 сая ширхэг хувьцааг худалдан авчээ.

Julien Lawrence-ийн энэхүү шийдвэрт компанийн удирдлага, ТУЗ таатай байгаа гэдгээ Гүйцэтгэх захирал Mick Avery  хэлсэн байна. Julien Lawrence нь Guilford Coal Limited-ийн Монгол дахь охин компани “Терра Энержи”-г удирддаг юм. “Терра Энержи” компани нь Өмнөговь аймагт Баруун Ноён Уул нүүрсний ордод олборлолт явуулж байгаа.

Guildford Coal Limited компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилд 40 гаруй хувиар унаад байгаа бол сүүлийн 3 сард 20 орчим хувийн өсөлттэй байгаа юм. Өнөөдөр тус компанийн хувьцаа 0.038 австрали долларын үнэтэйгээр арилжаалагдаж байна.

С.Болд-Эрдэнэ