Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Саусгоби Ресурс” нэмэлт хувьцаагаар 31.6 сая доллар босгоно

Овоотын коксжих нүүрсний ордод олборлолт явуулдаг “Саусгоби Сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 31.6 сая ам.доллар босгох гэж байгаагаа мэдэгдлээ. Ойролцоогоор 50 сая ширхэг хувьцааг шинээр гаргаж, нэгж хувьцааг 0.71 канад доллараар үнэлжээ. Энэ нь Торонтогийн хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцааны сүүлийн 5 хоногийн арилжааны дундаж үнээс 20% хямд үнэ аж.

Мөн тус компани 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд Хятадын худалдан авагчид 1.8 сая тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан байна.

С.Болд-Эрдэнэ