Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“МоЭнКо”, “Энержи Ресурс”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв

Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна. Өнөөдөр Shanghai Composite index 3% орчмын уналтыг үзүүлээд байгаа бол Hang Seng Index мөн 1% орчмын уналт үзүүлээд байна. Хятадын Засгийн газар, Үнэт цаасны хорооноос зах зээлийн уналтыг зогсоохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ хэмээн олон улсын хэвлэлийн байгууллагууд мэдээлж байгаа юм.

Энэхүү уналтад Хонконгийн биржид бүртгэлтэй Монголын компаниуд ч хамрагдаж байна. Mongolian Mining Corporation-ий хувьцааны үнэ түүхэн доод цэгтээ хүрээд байна. Өчигдрийн арилжаагаар 11.1% унасан бол өнөөдрийн арилжаагаар 9% унаж, 0.255 хонконг доллараар нэгж хувьцаа арилжаалагдаж байна. Гуравдугаар сараас хойш тогтмол өсч байсан ММС-ийн хувьцааны үнэ сүүлийн нэг сарын дотор 52%-иар унасан нь энэ юм.

С.Болд-Эрдэнэ