Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлаар С.Мөнхсүх томилогджээ

“Рио Тинто” компанийн Монгол улсыг хариуцсан захирлаар С.Мөнхсүх томилогджээ. Урьд нь Камерон Макрей “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан захирлаар давхар ажиллаж байсан юм. “Рио Тинто”-гийн уг албан тушаалд анх удаа монгол хүн томилогдож байгаа аж. Тэрбээр “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал хариуцсан захирал Крейг Киннелд ажлаа тайлагнах юм.

С.Мөнхсүх нь АНУ-д дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани Citco-д 10 гаруй жил ажиллахдаа Citco Group-ийн салбар компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч хүртэл дэвшиж байжээ. 2009 онд Монголд ирж, “Ньюком” группт захирал,  “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2013 оноос “Оюутолгой” ХХК-д ажиллаж эхэлжээ. 2013 оны тавдугаар сард “Оюутолгой” ХХК-ийн Удирдах хорооны гишүүн болж, Эрчим хүчний стратегийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад ийнхүү тушаал дэвшиж байгаа аж.

Тэрбээр АНУ-ын Northeastern их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр төгссөн бол АНУ-ын топ сургуулийн нэг Бэркли дэх Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер хамгаалжээ.

С.Болд-Эрдэнэ

  • EF man (202.179.20.83)
    Congratulations and good luck to you KB
    2015 оны 07 сарын 17 | Хариулах