БНХАУ-ын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн болох China Mining 2015-ын үеэр буюу 10 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо Хятад-Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хамтарсан уулзалт болно. Уулзалтын зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахад оршиж байгаа юм. Уулзалтад Монголын талаас уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнесийн байгууллага, төр засгийн байгуулллагаас оролцож БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын орчин, төслүүдийн танилцуулга хийж, уул уурхайн төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Үүнд:
o
Хайгуулын төсөл
o
Олборлолт
o
Уурхайн өргөтгөл
o Техникийн шинэчлэл
o
Уурхайн дэд бүтэц хөгжүүлэх хамтарсан төслүүдийн танилцуулга багтаж
байгаа юм.
Уулзалтыг “Майнэкс Монголиа” ХХК
Тяньжинийн олон улсын уул уурхайн бирж болон China
Mining 2015 үзэсгэлэнг зохион байгуулагчидтай хамтран зохион байгуулж
байгаа юм.
Зохион байгуулагчид нь уулзалтад
оролцохын ач холбогдлыг China Mining 2015-д оролцохоос гадна Монгол Улсад
хөрөнгө оруулах сонирхолтой БНХАУ-ын бизнес эрхлэгчидтэй бизнесийн түншлэл бий
болгох, дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага, техникийн дэвшилтэй
танилцах, эрдэс баялгийн түүхий эдийн гол зах зээл болох БНХАУ-ын уул уурхайн
бодлогын талаар мэдээлэл авах, эрдэс баялгийн худалдаа хийх боломжуудтай
танилцах хэмээн тодорхойлж байна.