2015 оны 10 дугаар сарын 13-14-нд “Герман-Монголын Бизнесийн Өдрүүд 2015” цуврал, олон улсын арга хэмжээний хүрээнд ”Made in Germany” сэдэвт чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Тав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээнд Герман болон Монголын 50 гаруй компани хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, Ноу-Хау буюу Герман чанарыг харуулсан бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг гаргана. Үүний хажуугаар нээлттэй хэлэлцүүлгүүд явагдаж, Герман орноос өндөр мэргэжлийн зочид ирж шилдэг практикаасаа хуваалцах болно. “Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент“, “SAP ERP-ийг хэрэгжүүлснээр таны бизнесийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?”, “Үр ашигтай үйл ажиллагааны удирдлага: Хянан шалгах байгууллага” гэх мэт онцлох сэдвүүдээр лекц уншин зөвлөгөө өгнө.
Уг арга хэмжээг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс Баялаг, Түүхий Эдийн Иж Бүрэн Санаачлага Хөтөлбөр (IMRI), Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (DMUV) хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн хөтөлбөр болон үйл явцын мэдээллийг
энд дарж сонирхоно уу.