Монгол, Орос улсын найрамдалт хамтын ажиллагааны сар 55 дахь жилдээ тохиож байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотноо хоёр улсын бизнес эрхлэгчдийн 25 дахь удаагийн “Ворота в Азию” үзэсгэлэн, форум энэ сарын 21-23-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болох юм.
Энэхүү арга хэмжээг ОХУ-ын “Бизнес Контакт” компани болон Монгол улсын талаас МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй. Үйл ажиллагааны хүрээнд “Монгол-Орос бизнесийн шинэ хөгжил” сэдвийн дор бизнес форум зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка, Барнаул, Якут, Буриад, Украин улс зэрэг Оросын 40 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилахаар оролцох аж.
Э.Од