Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Made in Germany 2015” үзэсгэлэн нээгдлээ

Герман-Монголын бизнес  эрхлэгчдийн ”Made in Germany“  үзэсгэлэн, уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд нээгдэж байна. Энэхүү арга хэмжээг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр /ЭТИС/, Герман-Монгоын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 
 
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний энэ жилийн Ерөнхий түншээр Герман улсын Саарланд муж ажиллаж байгаа онцлогтой.  

Арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улс дахь ХБНГУ-ын  Элчин сайд Г.Тийдэманн, Герман улсын Саарланд мужийн Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Хууль зүйн сайд Райнхольд Йост,  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн захирал Штефан Ханселман, Герман-Монголын бизнесийн ассоциацийн тэргүүн Герхард Вакенхат нар оролцож үг хэллээ.

Арга хэмжээний хоёр дахь өдрийн хүндэт зочноор Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн газрын хэлтсийн дарга, зөвлөх Гизела Хаммершмидт оролцохоор төлөвлөсөн байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд нийт 35 компани өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна. Үүнээс технологиор дэлхийд брэнд болсон Германы улсын 10 гаруй компани анх удаа оролцож байгаа юм. Үзэсгэлэнгээс гадна арга хэмжээний  үеэр салбар хуралдаан болоод Master Class нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулагдана. 

Э.Од