Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани хаалттай арилжаагаар 1 сая ам.долларын санхүүжилт босгохоор болжээ. Компанийн мэдэгдсэнээр нийт 7,142,857 ширхэг хувьцааг нэгжийг нь 0.14 ам.доллараар борлуулах юм байна. Мөн хоёр ширхэг хувьцаа тус бүрт 0,18 ам.доллараар нэг хувьцаа авах эрх дагалдуулж өгч байгаа бөгөөд уг эрхийг 12 сарын дотор ашиглах боломжтой ажээ. Энэхүү хаалттай арилжаа 11 дүгээр сарын 3-нд дуусна.
Хаалттай арилжаагаар босгосон 1 сая долларыг Алтан нар болон Баян хөндийн алтны хайгуулын төсөлд зарцуулах юм байна. Дашрамд дурдахад Баян хөндийн төсөл нь Алтан нар төслөөс 15 км зайтай байрладаг. Энэ сарын 5-нд гаргасан өрөмдлөгийн мэдээгээр алтны агуулга өндөртэй илэрц тогтоогдсон байна.
С.Болд