Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гацуурт, Ноён уулын асуудлыг УИХ-д өргөн барив

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирж байгаа бөгөөд Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа аж.

Гацууртын ордыг Монгол улсын стратегийн ордын жагсаалтад өнгөрсөн 2 дугаар сард оруулсан бөгөөд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь хоёронтоо хойшлоод байсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжидийн мэдээлснээр Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж болохыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх, мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрээд байгаа юм.

С.Болд