Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” компани Монголд 10 их наяд төгрөг зарцуулав

“Оюутолгой” компанийн 2010 оноос 2015 оны 9 дүгээр сарын байдлаар Монголд зарцуулсан мөнгөн дүн 5.13 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар 10.2 их наяд төгрөг болсон байна.  Үүнд төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн дүн зэрэг багтаж байгаа аж.

Харин энэ оны эхний 3 улирлын байдлаар улсад 192 сая доллар буюу 383 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Мөн үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая доллар буюу 417 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авчээ.

С.Болд