Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ОҮИТБС-ын Үндэсний чуулган болно

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган 11 дүгээр сарын 11 сарын 3, 4-ний өдрүүдэд болох гэж байна. Үндэсний чуулганыг Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, “Нээлттэй нийгэм форум”, Монголын ОҮИТБС-ын Алын албанаас зохион байгуулж байгаа юм. Мөн Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Төлсөн авснаа нийтэл, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. 

Үндэсний чуулганы зорилго нь Монгол улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн, амжилтаа бататгахын зэрэгцээ олж авсан сургамждаа тулгуурлан цаашид боловсронгуй болгох асуудлуудыг тодорхойлох юм. Түүнчлэн оролцогч талуудаас дунд хугацааны стратегийн баримт бичигт тусгах асуудлуудаар зөвлөмж гаргах ажээ.

Чуулганаар “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад”, “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Дэлхий дахинаа”, “Компаниуд Санаачилгын үйл явцад оролцсоноор бий болж буй ашиг тус”, “Иргэний нийгэм Санаачилгын үйл явцад оролцсоноор бий болж буй ашиг тус”, “ОҮИТБС ба Дэлхийн банкны дэмжлэг”, “ОҮИТБС ба Их долоогийн дэмжлэг”, “ОҮИТБС ба Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”, “Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайлангийн тухай” зэрэг илтгэлүүд тавигдана. 

Нэгдсэн чуулганы зэрэгцээ “Тайлагнах үйл явц: Тооноос чанарт шилжих нь”, “Ил тод болсон мэдээллийг ашиглах нь”, “Орон нутагт Санаачилгыг хэрэгжүүлэх нь: Дэд зөвлөлийн чиг үүрэг, тогтвортой үйл ажиллагаа”, “Иргэний нийгэм, иргэд Санаачилгын үйл явцад үр дүнтэй оролцох нь” сэдвээр салбар хуралдаан болно.

“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болох хоёр өдрийн арга хэмжээний төгсгөлд ОҮИТБС-ын нэрэмжит шагнал гардуулах ёслолыг зохион байгуулахаар төлөвлөжээ.