2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
орсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын орон нутагтай хамтран
ажиллах гэрээний загварыг Засгийн газар батлахаар болсон билээ.
Уул
уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр “Хоган Ловеллс”
(Hogan Lovells) олон улсын хуулийн фирм Орон нутагтай хамтран ажиллах
гэрээний загварыг боловсруулаад байна. Гэрээний төслийг олон нийтэд
танилцуулах хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр болно. Уул уурхайн яам
болон “Хоган Ловеллс”ын зохион байгуулах хэлэлцүүлгийг Дэлхий банк,
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) дэмжин ажиллах аж.
Хэлэлцүүлэг бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд үдээс өмнө гэрээний
төслийг танилцуулж, олон нийтээс санал авах бол үдээс хойш гэрээг хэрхэн
байгуулах, хэлэлцээрийг яаж хийх талаар арга зүйн зөвлөгөө өгөхөөр
төлөвлөжээ.