Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран Их долоогийн “Үр дүнд хурдан хүрэх Монгол – Германы түншлэл” Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дундын үр дүнгийн бага хурал 11 сарын 10, 11-нд “Шангри ла” зочид буудалд болно. Өдрийн турш үргэлжлэх бага хуралд Мьянмар, Камбож, Лаос, Вьетнам улсуудын төр, иргэний нийгэм, олборлох үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөгчид Монголын түншүүдтэй байгалийн баялгийн сайн засаглалыг олон талт оролцоо, санаачилгаар хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, ОҮИТБС-ын олон улсын суурь стандартад хүрэх боломжийн талаар хэлэлцэх юм. Уулзалтаар
ОҮИТБС-ын бодит, үр ашигтай нөлөөлөл
Оролцогч талуудын хамтын ажиллагааны амжилт, үр дүнд хүрэх боломж
ОҮИТБС-аас гадна бусад ижил төстэй санаачилгуудыг танилцуулж, харьцуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ:
КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДЭСНИЙ ФОРУМ 2015
Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөр хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр “Шангри ла” зочид буудалд Компанийн Нийгмийн Хариуцлагын үндэсний 5 дахь форумыг зохион байгуулах гэж байна.
Компанийн Нийгмийн Хариуцлагын (КНХ) Үндэсний Форумын онцлог нь КНX-ын өргөн хүрээний, сүүлийн үеийн сэдвүүдийг хөндсөн төрөл бүрийн танилцуулга, хэлэлцүүлгүүдээр дүүрэн байх юм. Энэ удаагийн форумаар доорх дөрвөн сэдвүүдийг онцлон гадаад, дотоодын КНX-ын мэргэжилтнүүд туршлагаа хуваалцах болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Уул уурхайн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ
КНX-ын салшгүй хэсэг бизнесийн ёс зүй-шударга бизнес, авлигын эсрэг
Хүүхдийн эрх ба уул уурхайн салбар
Форумын нээлтийг Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүн Р.Амаржаргал 11 дүгээр сарын 11-ний 9.15 цагт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөрийн 70117704 - 17 утсаар холбогдон авна уу.