Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

PDAC-т бүртгэж байна

Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2016 ирэх оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо болох юм. 2016 оны PDAC-т  Монгол Улсын уул уурхайн салбар уламжлал ёсоор оролцох бөгөөд энэ үеэр Монголын уул уурхайн салбарын бизнес форум, үзэсгэлэн болох аж.

Энэхүү үйл ажиллагаанд бэлтгэх Ажлын хэсгийг Уул уурхайн Сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 223 дугаар тушаалаар байгуулжээ. Ажлын хэсэг Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улсаас оролцож, уул уурхайн шинэ төсөл, хөтөлбөрөө Канадын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн төслүүдээ сурталчлах, Монгол Улсын уул уурхайн салбарын бизнес форум болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Төрийн байгууллагууд, уул уурхайн салбарын  төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараах байдлаар оролцох боломжтой аж.

-Бизнес форумд оролцох;
-Үзэсгэлэнд оролцох;
-Арга хэмжээнд оролцох боломжгүй бол арга хэмжээний үеэр тараагдах Монгол Улсын Уул уурхайн салбарыг сурталчилсан товхимолд төсөл, танилцуулгаа байршуулж оролцох гэсэн гурван боломжийг олгож байна. Чуулга уулзалтад оролцохыг хүссэн компани, байгууллагуудад нэгдсэн журмаар мэдээлэл өгөх уулзалтыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 09.00 цагт Уул уурхайн яамны Хурлын танхимд зохион байгуулах юм.

Сонирхсон байгууллагууд 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Бүртгэлийн хуудсыг бөглөн дараах хаягаар ирүүлж болох юм байна. е-mail хаяг: erdenetsetseg@mm.gov.mn, byambadorj@mram.gov.mn, Утас: 88084835, 311122, 99121625, 267179
Бүртгэлийн хүснэгтийг http://www.mram.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1084%3A2015-11-17&catid=47%3Azarlal&Itemid=63&lang=mn татаж авч болно.

Мөн http://www.pdac.ca/convention цахим хуудаснаас чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ.