Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Thiess Ухаахудагийн олборлолтыг 2022 он хүртэл хариуцна

Хуучнаар Leighton буюу “Thiess компани “Энержи Ресурс”-ын Ухаахудагийн уурхайд гэрээт олборлогчоор ажиллах хугацаагаа 4 жилээр сунгаж буйгаа өчигдөр албан ёсоор мэдээллээ. Ингэснээр тус компани одоогийн байгуулсан 8 жилийн хугацаатай гэрээгээ сунгаж, 2022 он хүртэл гэрээт олборлогчоор ажиллах эрхээ олж авлаа. Тус компани гэрээг дуусах хүртэл нийтдээ 1 тэрбум австрали долларын орлогын эх үүсвэрийг гэрээт олборлолтоороо бүрдүүлнэ гэж тооцжээ.

“Энержи Ресурс” коксжих нүүрсний зах зээлийн хүнд нөхцөлд олборлолтоо түр хугацаанд зогсоогоод байсан юм. Харин гэрээт олборлогчтойгоо гэрээнийхээ хугацааг сунгаж буй нь тус компанийн цаашдын тогтвортой ажиллагааг баталж байна.

Одоогийн байдлаар нэг тонн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 72 ам.долларт хүрч буураад буй юм. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 85 ам.долларт хүрээд байсан нь сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдож байсан билээ. Иймд зах зээлийн өнөөгийн таагүй байдал нь Монголын “нүүрсчид”-ийн хувьд тун хүнд нөхцөл байдал үүссэнийг илтгэж байна.

“Энержи Ресурс” компанийн тухайд 2008 онд “Leighton Asia компанитай гэрээ байгуулсан юм. Харин гэрээт олборлогчийн толгой компани “Leighton Holdings энэ оны дөрөвдүгээр сард нэрээ өөрчилж “CIMIC Group Limited болгон, “Thiess охин компанидаа гэрээт олборлолтын ажлыг хариуцуулахаар тогтсон байна. Үүний улмаас гэрээний сунгалтыг “Thiess компанийн нэрээр хийж буй юм.

CIMIC-ийн ТУЗ-ийн Тэргүүн бөгөөд Гүйцэтгэх захирал Марселино Фернандез Вердес уг үйл явдлын үеэр “Энэхүү гэрээ нь CIMIC-ийн гэрээт олборлогч “Thiess” болон “Энержи Ресурс” компани хоорондын сайн харилцааг дараа дараагийн олон жилд бэхжүүлж байгаа юм. Түүнчлэн энэ нь “Thiess” өөрийн хэрэглэгчдэд байршлаас үл хамааран уул уурхайн дэлхийн түвшний үйлчилгээг санал болгох чадамжтайг харуулж байна” гэжээ.

“Энержи Ресурс” компанийн хувьд олборлолтоо зогсоогоод байсан бол энэ сарын эхнээс сэргээж эхлээд байна.


Б.Төгс