Анх 4.2 тэрбум ам.долларыг босгоно гэж байсан ч 4.4 тэрбум доллар болж өсчээ. Үүний 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдах юм байна.
Далд уурхайн санхүүжилтэд нийт 6 тэрбум доллар шаардлагатайгаас 4.4 тэрбумыг ийнхүү олон улсын санхүүгийн байгууллага, банкуудаас босгож байгаа бол үлдсэн 1.6 тэрбум долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.
Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа маргааш болох бөгөөд “Рио Тинто”-гийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюутолгой” компани гарын үсэг зурж магадгүй байна.
“Эрдэнэс Монгол” компани мөн энэхүү гэрээний талаар мэдэгдэл гаргасан бөгөөд зээлийн санхүүжилтийг ирэх оны хоёрдугаар улирлаас авч эхлэх төлөвтэй байна гэж мэдээлжээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний хагас жилд эхлэх төлөвлөгөөтэй байна. Уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Энэхүү чухал хэлцэл нь дэлхийн хэмжээний Оюутолгойн далд уурхай болон Монгол улс, гурван сая иргэний хувьд маш чухал үйл явдал боллоо. Бид өнөөдрийн энэ цэгт хүрэхэд олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан. Энэхүү онцгой, нэр хүндтэй санхүүжилт нь тус уурхайн үлэмж бололцоог болон Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн бат бэх хүчирхэг хамтын ажиллагааг илэрхийлж байна. ” хэмээн онцолжээ.
1. Export Development Canada,
2. Тhe European Bank for Reconstruction and Development,
3. Тhe International Finance Corporation,
4. Тhe Export-Import Bank of the United States,
5. Тhe Export Finance and Insurance Corporation of Australia
Зээл олгосон банкууд:
1. BNP Paribas,
2. ANZ,
3. ING,
4. Société Générale Corporate & Investment Banking,
5. Sumitomo Mitsui,
6. Standard Chartered Bank,
7. Canadian Imperial Bank of Commerce,
8. Crédit Agricole,
9. Intesa Sanpaolo,
10. National Australia Bank,
11. Natixis,
12. HSBC,
13. The Bank of Tokyo-Mitsubishi UJF,
14. KfW IPEX-Bank
15. Nederlandse Financierings-Maatschappij voor Ontwikkelingslanden
С.Болд-Эрдэнэ