Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав










“Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд “Рио Тинто” компанийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Жефф Тайгэсэн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, зээлдүүлэгч талыг төлөөлж Олон улсын санхүүгийн корпораци, ЕСБХБ-ны төлөөлөл оролцож, гарын үсэг зурлаа.

Нийт санхүүгийн 20 байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын зээл авч байгаа. Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлд Дэлхийн Банкны группын гишүүд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА буюу MIGA)-аас 2.2 тэрбум ам. долларын зээл олгож, баталгаа гаргасан хэмээн дурджээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр оролцогч талуудын хэлсэн үгийг хүргэе.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Энэ өдрийг бид он удаан жил хүлээсэн. Энэ өдрийг бүтээхийн тулд хүчин зүтгэсэн бүх хүмүүст талархаж байна. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой ямар нэгэн улс төр, Засгийн газрын асуудал биш цэвэр бизнесийн төсөл болж байна. Мөн дэлхийн хамгийн том 15 банк, Рио Тинто Монгол улсад зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулах, өөрсдийнхөө түншийг олж авах, зээл авах үүд хаалга нээгдэж байна. Монголчууд бизнестээ буцан ирлээ гэдгийг хэлэхийг хүсч байна.”

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:Оюутолгой бол Монголын компани, Монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь юм.”

“Рио Тинто” компанийн Зэс-нүүрсний группын Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак: “Оюутолгойд итгэж санхүүжилт олгосон бүх банкуудад гүн талархал илэрхийлье. Уг санхүүжилт Оюутолгой төслийн чанар чансаа, чадамжийг илтгэж байгаа болов уу. Энэ санхүүжилтээр дэлхийн хэмжээний Оюутолгой орд дэлхийн хэмжээний бизнес болно. Ойрын хугацаанд зах зээл тогтворжино гэсэн эерэг хүлээлттэй байгаа үед маш том газар нутаг хамарсан хүдрийн биетийг олборлох санхүүжилтийг шийдвэрлэлээ”.

“Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Жефф Тайгэсэн: “2015 оныг олон хүн амаргүй, бүр хүнд хэцүү жил байлаа гэж дүгнэх байх. Харин бид сайхан жил байлаа гэж хэлнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг 5 дугаар сард баталсан бол одоо гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж байна”.

 

С.Болд-Эрдэнэ