Монгол Улс, Улаанбаатар хот, 2015 оны 12-р сарын 16-ны өдөр – Дэлхийн Банкны Группын гишүүд болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА буюу MIGA) дэлхийн жишигт хүрсэн “Оюу толгой” зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж, 2.2 тэрбум ам. долларын зээл олгож, баталгаа гаргах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Оюу толгой нь ирэх хэдэн арван жилд Монгол Улсад ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх төсөл юм.
Өмнийн Говьд байршилтай Оюу толгой нь дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй байгаа зэс, алтны ордуудын нэг бөгөөд уурхай наанадаж 40 жилийн хугацаанд ашиглагдах тооцоо байдаг. Уг ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар хэдэн мянган ажлын байр бий болж, улсын төсөвт хэдэн тэрбум ам. долларын орлого төвлөрч, мөн хэмжээний хөрөнгө эдийн засагт орж ирэх ба мэргэжлийн сургалтыг өргөн цар хүрээнд явуулахад ихээхэн дэмжлэг болно.
Оюу толгой орд ньтодорхой үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэд орж байгаа бөгөөд эхний шат буюу ил уурхай нэг тэрбум гаруй ам. долларын татвар, хураамжийн орлогыг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлжээ. Үүн дээр нэмээд дотоодынбизнесүүд, ханганнийлүүлэгчид 2010 оноос хойш дөрвөн тэрбум ам. долларын борлуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Дэлхийн Банкны Группээс өнөөдөр зарлаж байгаа энэхүү санхүүжилт нь тус уурхайн хоёрдугаар шат болох далд уурхайн бүтээн байгуулалтанд зориулагдах юм.
ОУСК Оюу толгой төслийн санхүүжилтэд зориулж нэг тэрбум хоёр зуун хорин нэгэн сая ам. долларын зээл олгож байгаа бөгөөд үүнд BNP Paribas, Aвстрали болон Шинэ Зеландын Банкны Групп, INGБанк, SociétéGénérale, Sumitomo MitsuiБанкны Корпораци, Standard CharteredБанк, Canadian Imperial Bank of Commerce, CréditAgricole, Intesa Sanpaolo, Австралийн Үндэсний Банк, Natixis, HSBCБанк, The Bank of Tokyo-Mitsubishi UFJ, KfW IPEX-Bank, NederlandseFinancierings-MaatschappijvoorOntwikkelingslanden зэрэг гадаадын 15 банкны хамтран санхүүжүүлж буй зээл багтаж байна. ОТХОБА -ын тухайд эдгээр банкуудын 13-т нь нэг тэрбум хүртэлх ам. долларын баталгаа гаргахаар боллоо. Оюу толгой ХХК-ийг Рио Тинто Компанийн шууд бус эзэмшлийн ТуркойзХиллРесурскомпани ба Монгол Улсын төрийн өмчит Эрдэнэс Оюу толгой компанихамтран эзэмшдэг бөгөөд энэхүү зээл нь тус компанийн зохион байгуулж байгаа 4.4 тэрбум ам. долларын зээлийн санхүүжилтийн нэг хэсэг нь юм. Мөн түүнчлэнОУСК ньтөслийн байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны асуудлыг ОУСК-ийн Гүйцэтгэлийн Стандартын дагуу хянахад оролцон ажиллаж байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан ОУСК-ийн Дэд Бүтэц, Байгалийн Нөөц хариуцсан захирал Сужой Боүс хэлэхдээ “Oюу толгой бол зардал багатай үйл ажиллагаагаараа түүхий эдийн мөчлөгийн туршид өрсөлдөх чадвараа алдахгүй байх,дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтын төсөл юм. Рио Тинто компани, олон улсын түнш банкуудын дэмжлэгтэйгээр уг төслийн хэрэгжүүлэлтэдахицтай ажиллаж байгаад баяртай байна” гэж онцлон тэмдэглэв. Тэрээр “Оюу толгойкомпаниорон нутагт ажлын байр бий болгож, Монгол Улсад бизнесийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ олон улсын шилдэг туршлагыг мөрдөн ажиллахад ньОУСК тууштай анхаарал хандуулж ажиллах болно” гэж нэмж хэллээ.
ОТХОБА -ийнДэд Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Кейко Хонда “Оюу толгой төслийг далд уурхайгаар өргөжүүлэхэд гарч болзошгүй эрсдэлийг хуваахад хамтарч, чухалүүрэг гүйцэтгэж байгаадаа бидих баяртайбайна”гэж тэмдэглээд “Манай баталгааны үр дүнд зээлийн санхүүжилт хамгийн оновчтой байдлаар шийдэгдэж, санхүүжүүлэгч, ивээн тэтгэгчдийн эхлүүлсэн нүсэр их ажлыг амжилтанд хүргэхэд хувь нэмэр оруулж чадлаа. Энэ санхүүжилт Монголчуудын хувьд ямар их ач холбогдолтой болохыг мөн онцлох нь зүйтэй. Хэдэн мянган ажлын байр шинээр бий болж, дэд бүтэц боловсронгуй болж, холбогдох сургалт чанарын өндөр түвшинд явагдаж, улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрөх зэргээр Монголчууд Оюу толгой төслөөс үр өгөөж хүртэж чадна” гэж хэллээ.