Уул уурхайн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг уламжлал ёсоор энэ оны эхээр болно гэдгийг яамны холбогдох хүмүүс илэрхийллээ.
Одоогоор хэлэлцүүлгийн тов тодорхой болоогүй ч Уул уурхайн яаман дээр хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдаж, ажил үүргээ хуваарилахаар бэлтгэж байгаа аж.
“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, 2025 он хүртлэх бодлогыг тодорхойлох зорилготой юм.
2015 оны хоёрдугаар сард болсон хэлэлцүүлэг нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг УИХ-аар батласны дараахан нь болсноороо онцлог бөгөөд Монгол улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөө, салбарын өрсөлдөх чадвар, томоохон төслүүд гэсэн үндсэн дөрвөн хэсгээр өрнөсөн билээ.
Г.Идэр