Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” хамтын гэрээгээ байгуулжээ



“Эрдэнэт үйлдвэр” ХХК, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээгээ баталгаажуулж, гарын үсэг зуржээ.

Тус хамтын гэрээ нь үйлдвэрийн ажилчин, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар, алдалтын хувь тогтоолгосон ажилтан гэдгээр 8000 гаруй хүний хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангасан 100 гаруй заалт бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын бодлогын гол баримт бичиг аж.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтворгүй байгаатай холбогдуулан хоёр жил тутамд байгуулагддаг хамын гэрээний хугацааг нэг жил байхаар баталсан байна.  “Цаашид зэсийн үнэ нэмэгдэж, компанийн санхүү, эдийн засгийн байдал сайжирвал ажилчдын цалин урамшууллыг нэмэх боломжтой гэж харж байгаа учраас нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа” хэмээн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн онцолжээ.

Хамтын гэрээний заалтуудын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа нь нийгмийн хариуцлагатай шилдэг компани болохоо баталж буйг Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Батбаатар ярилаа.