Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.

Төрийн худалдан авалтыг эрчимжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилго бүхий тус зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцжээ.

Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхийлөгч үйлдвэрлэл эрхлэгчидтэй  уулзаж, улмаар үйлдвэржилтийг эрчимжүүлэх зарлиг гаргасан. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн онд манлайлагч байсан үйлдвэрлэгчдийг тодруулж, Аж үйлдвэрийн дээд шагнал Гранприг гардуулах ёслолын ажиллагаа болох аж.

Түүнчлэн төрийн байгууллагуудын зүгээс үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байгаа, одоо ямар боломж байгаа эсэх талаар гурван илтгэл тавигдах юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэж, 2016 онд ямар стратеги боловсруулан ажиллах талаар мэдээлэл өгчээ.

Үүний дараа Сангийн сайд Б.Болор “Дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих боломж” илтгэлийг тавьсан байна.     
 
Г.Идэр