Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”Оюутолгой” Ухаалаг малгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Өнөөдөр “Оюу толгой” компани үйл ажиллагааныхаа олон хэсэгт “SmartCap” буюу “Ухаалаг малгай” хэмээх орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бүхий аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. SmartCap хэмээх энэхүү төхөөрөмжийг операторчийн малгайнд суурилуулснаар тухайн ажилтны тархины үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хяналт тавих боломжтой болж байгаа юм. Ингэснээр, жишээлбэл, том ачааны машины жолооч зүүрмэглэх эрсдэлтэй байвал “Ухаалаг малгай” нь сэрэмжлүүлэх дохиог жолоочид болон хяналтын өрөөнд хүргэдэг.

Аливаа тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм ажиллуулах үеэр алжаал ядралтаас шалтгаалан дуг хийх, зүүрмэглэх нь уул уурхайн салбарт тохиолддог хамгийн түгээмэл, аюултай эрсдэлүүдийн нэг юм.

“SmartCap” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан “Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа залуу компанийн хувьд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ улам сайжруулах, орчин үеийн технологийг ашиглах боломжтой болж буй нь чухал ач холбогдолтой. “SmartCap” нь цаашид манай хамт олонд алжаал ядралтаа зохицуулахад нь тусалж, ноцтой бэртэл гэмтэлд хүргэж болохуйц аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлж байгаад таатай байна.

“Манай хамт олон, Оюу толгойн гэр бүлийн гишүүн бүр ажлаа тараад гэр бүл, ойр дотныхондоо эрүүл саруул, аюул осолгүйгээр очих нь манай амжилтын хамгийн чухал хэмжүүр байсаар байх болно. Энэ технологи нь манай аюулгүй ажиллагааны арга хэрэгсэлд чухал багаж болон нэмэгдэж байна” гэж хэллээ.

“Ухаалаг малгай”-н тухай товч баримтууд:
•    Уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготойгоор тусгайлан зохион бүтээсэн. Энэ технологийг анх Рио Тинто группийн Австрали дахь нүүрсний уурхайд хэрэглэжээ.

•    Анхаарал суларсан үед оперторч болон хянагчид дохио дамжуулж, зүүрмэглэх дөхөж байгааг анхааруулдаг.

•    Операторч, жолооч нарт алжаал ядаргаагаа зохицуулахад нь дэмжлэг үзүүлдэг.

•    Ядарч, зүүрмэглэснээс үүдэн осол гарах эрсдэлийг бууруулдаг.

•    Энгийн, ноосон гэх мэт малгайнд зүүдэг бөгөөд тархины үйл ажиллагааг хянадаг, батлагдсан аргачлал дээр суурилсан.
 
Уурхайд ажилладаг операторч болон жолооч нарын дунд “Алжаал ядаргааг хамгийн сайн хянаж зохицуулж чадах хүн нь та өөрөө юм” гэсэн хэллэг байдаг. “Ухаалаг малгай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Оюу толгой операторч нар алжаал ядаргаагаа хянах, түгээмэл тохиолддог эрсдэлийг алга болгоход хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна