Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” 628 тэрбум төгрөгийн татвар төлжээ

“Оюутолгой” ХХК-ийн 2015 оны үйл ажиллагааны тайлан гарчээ. Тус компани өнгөрсөн онд улсад 315 сая доллар буюу 628 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төлсөн байна. 2014 онд 248 сая долларын татвар төлбөр төлж байсантай харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн үндэсний ханган нийлүүлэгч компаниудаас 291 сая доллар буюу 580 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Ингэснээр “Оюутолгой” ХХК 2010-2015 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөний дүн нийтдээ 5.4 тэрбум ам.доллар болж байгаа аж.

Тус компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 202 мянган тоннд хүрч, “Туркойз Хилл”-ийн төлвөөс давсан. Харин алтны үйлдвэрлэл 653 мянган унцид хүрсэн. Энэ жил 75,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй хэмээн компанийн зүгээс мэдээлжээ.

С.Болд