Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав

Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ. Энэхүү туршилтыг Баянхөндийн өрөмдлөгийн дээжээс 24.9 гр/тн алт  бүхий өндөр агуулгатай, 0.7 гр/тн алт бүхий бага агуулгатай хэсэгт тус тус хийсэн байна. Металургийн тестийг Канадын Бритиш Колумбын Blue Coast Research компани удирдан хийж байна.

“Эрдэнэ Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерли “Ердөө эхний хоёрхон сарын өрөмдлөгийн дээжүүдээ гарган авч, металургийн туршилт хийлээ. Туршилтын сайн үр дүнгээс харахад Баянхөндийн хайгуулын төсөл нь өндөр агуулга, томоохон нөөцийн боломжтой, басхүү метал авалт сайтай алтны онцгой нээлт гэдэг нь илэрхий байна” гэж мэдэгджээ.

Энэхүү мэдээлэл өчигдөр цацагдсаны дараа “Эрдэнэ Ресурс”-ийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.17 канад доллар болж 21%-иар өсчээ.

Он гарсаар унц алтны үнэ 13%-иар өсч, өчигдрийн байдлаар 1212 ам.долларт хүрээд байгаа юм. Энэ сарын 12-нд алтны үнэ 1239 ам.доллар/унц хүрсэн нь сүүлийн 12 сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэлгээ байв.


Б.Төгс

  • Зочин (103.57.93.107)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 20 | Хариулах