Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

”MONGOLIA MINING 2016” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ТУН УДАХГҮЙ...

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИ ДЭРГЭД ИРЛЭЭ

Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал “Mongolia Mining” 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдахаар бүх бэлтгэлээ хангаад байна.

Урьдынхаас илүү өргөжсөн “Mongolia Mining” 2016 үзэсгэлэнд олон улсын 120 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компаниуд оролцож байна. Үүнд БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Их Британи, Турк, Солонгос, Франц зэрэг орнуудын павильон (country pavilion) гарах ба семинарын өрөөнд хамтын ажиллагааны уулзалтууд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн гаргагчдын дотор уул уурхайн ханган нийлүүлэгчид, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна.

Үзэсгэлэнгийн үеэр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын өнөөгийн байдал хэтийн төлөвийн талаар семинар хийнэ. Mongolia Mining 2016 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч “Эрдэнэс Монгол” ХХК, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.

Уурхай ба ханган нийлүүлэгч, олон улсын технологи ба дотоодын уул уурхай, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хамгийн идэвхтэй дэмжиж ирсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаар уул уурхайн салбарынхны хамгийн том цугларалт болно.

Mongolia Mining ийнхүү жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан заавал оролцож, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болжээ. Энэ салбарт ажиллаж байгаа Монголын бизнес эрхлэгчид заавал олон улсын үзэсгэлэн яармагт явахгүйгээр, цаг мөнгө хэмнэн дэлхийн технологитой дэргэдээсээ танилцах боломж олгодог. Mongolia Mining үзэсгэлэнгийн www.mongolia-mining.org цахим хуудсаар зочлон үзэсгэлэнг үзэхээр урьдчилан бүртгүүлэх юм байна.  
  • Үнэнбаяр (202.21.117.178)
    Орчуулгач нарыг найдарвартай болон ёс суртахуунтай хүн тавиарай өнгөрсөн жил 1 орчуулгач залхуураад надад орчуулга хийж өгөхгүй байсан бас нададтай орчуулганаас болж хэрүүл хийсэн тэгээд би байгуулгатай харьцаж чадаагүй мэдээлэл авч чадаагүй
    2016 оны 02 сарын 22 | Хариулах