Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ



“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын шинэ баг 2013 оноос хойш Авилгаас ангид, Эдийн засгийн ил тод, Нээлттэй ажлын байр зорилго дэвшүүлэн ажиллаж, үүнийхээ хүрээнд ч жил бүр хийсэн ажлынхаа тайланг нээлттэйгээр хүргэдэг болоод гурван жил болж байна.

Тус компани 2013-2015 онд хийсэн ажлын тайлан болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаархи танилцуулгаа хийжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын болон орон нутгийн төсөвт 22,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.  Мөн өнгөрсөн онд тус компани нэг их наяд 54 тэрбум төгрөгийн орлого олсон ч 79,9 тэрбум төгрөгөөр орлого нь тасарчээ.

Компанийн удирдлагууд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлээд гурван жил болж байгаа аж. Энэ бодлогын хүрээнд танаж болох зардлыг хэмнэх, үйлдвэрийн агуулахад байгаа тоног төхөөрөмж, бараа материалыг ашиглан үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, худалдан авах ажиллагааг зөв зохистой явуулахад ихээхэн анхаарчээ.

Гурван жилийн хугацаанд худалдан авалтыг зөв зохион байгуулж ажилласны үндсэнд 100 орчим сая ам.долларын хэмнэлт хийсэн байна. Мөн орон нутгийн үйлдвэрүүдийн импорт орлох бүтээгдэхүүнийг худалдан авах нь нэмэгджээ.

Тухайлбал, өнгөрсөн онд 39 байгууллагаас 456 нэр төрлийн барааг 86 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтын арван хувийг эзлэж байгаа хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн танилцуулга хийх үеэрээ онцолжээ.

 

Г.Идэр

 
  • Худалчааа (122.254.126.2)
    Худлаа мэдээлэл тавихаа болиочээээ
    2016 оны 03 сарын 03 | Хариулах
  • Hm (202.70.46.214)
    Hudlaa medee tsatsaha bolioch Suuliin 3 jild 14 ih naydiin tatvariig tolson shy
    2016 оны 03 сарын 03 | Хариулах