Монголын Засгийн газраас Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 100 сая доллар нэхэмжлээд байсан “Хан Ресурс” компани Засгийн газартай тохиролцож, гэрээ байгуулсан талаар өчигдөр www.marketwired.com мэдээллийн сүлжээ мэдээлжээ. Арбитрын шийдвэрийн үлдсэн асуудлуудыг биелүүлэх гэрээг Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд байгуулсан байна. Сангийн сайд Б.Болор “Засгийн газар “Хан Ресурс”-тай Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой үлдсэн асуудлуудыг биелүүлэх тал дээр амжилттай тохиролцлоо. Энэ бол Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар хийж буй алхам юм” хэмээн онцолсныг дурджээ.
Гэхдээ уг мэдээлэлд, Засгийн газар 100 сая доллараа төлөх эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. “Хан Ресурс” компани Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж буй ч ахиц гарахгүй байгаа талаар мэдээлж байсан билээ.
С.Болд-Эрдэнэ